Дуудлага худалдаанд оролцохын тулд
Нэвтрэх
cloud.mce.mn сайтад шинээр эсвэл өмнөх бүртгэлээрээ нэвтэрнэ.
Дуудлага худалдаанд дэнчин байршуулна
Та ХААБ-ын ХААН БАНК-ны 5131005005 тоот дансанд дуудлага худалдаан дугаар болон өөрийн регистрийн дугаарыг гүйлгээний утга дээрээ үнэн зөв бичиж шилжүүлнэ. Жишээлбэл: MCE2022/01 ЖЯ86010101
Дуудлага худалдаанд оролцох
“ДХ онлайн” цэсэн дээр дарснаар дуудлага худалдааны талбар гарч ирнэ.
Онлайнаар бүртүүлэх
- “Бүртгүүлэх” товчийг дарж холбогдох өөрийн мэдээллийг үнэн зөв оруулна.
- Таны бүртгэлтэй и-мэйл хаяг руу баталгаажуулах холбоос очино. Баталгаажуулах холбоос дээр дарснаар таны бүртгэл баталгаажин дуудлага худалдаа удирдагч руу илгээгдэнэ.
“Дуудлага худалдаа удирдагч” таны баталгаажсан бүртгэл дээр дэнчин байршсан эсэхийг нягтлан баталгаажуулсны дараа таныг дуудлага худалдаанд оролцогч болгон бүртгэлжүүлж нэвтрэх нэр, нууц үгийг бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээнэ.
Дуудлага худалдаанд оролцох
- Хэрэв таны сонгосон дуудлага худалдаан дээр өмнө нь санал өгөөгүй бол “САНАЛ ИЛГЭЭХ” товчлуурыг дарж дуудлага худалдааны үнийг нэмэгдүүлэх алхамаар анхны нэрлэсэн үнэ дээр нэмэгдэн илгээгдэнэ.
- Хэрэв таны сонгосон дуудлага худалдаан дээр өмнө нь санал өгсөн бол “САНАЛ ИЛГЭЭХ” товчлуур дээр даран хамгийн сүүлд илгээгдсэн үнэ дээр нэмэгдүүлэх үнийн алхамаар үнийг нэмэгдүүлэн үнэ хаялцана.
- Хэрэв таны сонгосон дуудлага худалдаан дээр танхимаас дуудлага худалдааг удирдан үнэ хаялцах боломжтой бөгөөд энэ тохиолдолд илгээгдсэн үнийн санал дээр "ТАНХИМ" гэсэн утга бүхий үнийн санал ирнэ.
Дуудлага худалдааны явц харах
- Оролцож буй дуудлага худалдааны явцыг “ҮНДСЭН ЦОНХНЫ” Дуудлага худалдаа хэсгээс харах боломжтой.
- Оролцогч төлсөн дэнчингийн тоогоор идэвхтэй дуудлага худалдаанд оролцох боломжтой.
Дуудлага худалдаанд ялах
- Дуудлага худалдааны хугацаа дуусахад хамгийн сүүлд, хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дуудлага худалдаанд ялагч болно.
- Анхны оролцогч үнэ оруулсанаас хойш өөр оролцогч орж, үнэ өсгөөгүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзэх бөгөөд анхны оролцогч тухайн дуудлага худалдаанд ялагч болно.
- Нэг оролцогч нийтдээ хэдэн ч дуудлага худалдаанд ялагч болох боломжтой.
Дуудлага худалдаа баталгаажуулах
- “Үндсэн цонх” хэсэгт таны дуудлага худалдаанд оролцож ялсан дуудлага худалдааны хэлцэлийн жагсаалт харагдах ба дуудлага худалдаанд оролцон ялсан тохиолдолд нийт үлдэгдэл төлбөрийг төлнө.
- Дуудлага худалдааны ялагч болсноос хойш төлбөрийг 48 цагийн дотор дараах дансанд төлнө.
- Банкны нэр : Хаан банк
- Дансны дугаар : 5131005005
- Дансны нэр : ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ХХК
- Гүйлгээний утга : Дуудлага худалдааны дугаар болон Регистрийн дугаар